Grand Est Open 2025

Гранд-Эстийн Монголчуудын холбооноос зохион байгуулж буй сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн

00 Өдөр
00 Цаг
00 Минут
00 Секунд

Тэмцээний тухай

Гранд-Эстийн (Их Дорнын) Монголчуудын "AMGEF" холбооноос 2 дахь удаа зохион байгуулагдаж буй "Grand-Est Open 2025" сагсан бөмбөгийн тэмцээн 2025 оны 04 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд 31 RUE CHARLES GOUNOD, 67550 VENDENHEIM хаягт байрлах спорт зааланд болно.

Энэ жилийн ээлжит тэмцээний онцлох үйл явдал нь "Монголын Сагсан бөмбөгийн холбоо"-ны Үндэсний дээд лигийн 30 жилийн ойтой давхцаж байгаа билээ. Сагсан бөмбөгийг сурталчлан таниулах, тоглолтын техник, ур чадварыг сайжруулах, шигшээ багийг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхэд тэмцээний гол зорилго оршино.

Тэмцээний бүтэц

Ангилал

Эрэгтэй -35, Эрэгтэй +35, Эмэгтэй

Группийн шат

Багууд бүсүүдэд хуваагдаж тойргоор тоглоно

Хасах тоглолт

Шилдэг багууд плей-офф шатанд өрсөлдөнө

Шагнал

Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал

Тэмцээний хуваарь

2025 оны 4-р сарын 19 - Бямба

  • 09:00 - 09:30 Нээлт
  • 09:30 - 13:00 Группийн тоглолтууд
  • 13:00 - 14:00 Үдийн хоол
  • 14:00 - 18:00 Группийн тоглолтууд

2025 оны 4-р сарын 20 - Ням

  • 09:00 - 12:00 Плей-офф
  • 12:00 - 13:00 Үдийн хоол
  • 13:00 - 16:00 Хагас шигшээ & Шигшээ
  • 16:30 - 17:30 Шагнал гардуулах

Бүртгэгдсэн багууд

Avengers

Zone A

Swiss Wolves

Zone C

Та энд бүртгүүлж болно
Баг бүртгүүлэх

Veterans

Zone D

Та энд бүртгүүлж болно
Баг бүртгүүлэх

Queens

Zone E

Та энд бүртгүүлж болно
Баг бүртгүүлэх

Байршил & Холбоо барих

Тэмцээн болох байршил

31 Rue Charles Gounod, 67550 Vendenheim

Vendenheim нь Страсбургийн хойд хэсэгт байрладаг бөгөөд машинаар 15 минутын зайд байдаг.

Холбоо барих

Имэйл

admin@amgef.org

Утас

07 6813 1357

Тэмцээний үеэр Монгол хоолоор үйлчилнэ!

Grand-Est Open 2025 сагсан бөмбөгийн тэмцээний үеэр та бүхэндээ амттай сайхан 🥟 бууз, хуушуур, цуйван 🥛 cүүтэй цайгаар үйлчлэх болно.

Бүртгэл

Бүртгэлийг 2025 оны 4 сарын 14-нийг дуустал авах тул та бүхнийг багийн мэдүүлгээ цаг алдалгүй, идэвхитэй өгч тэмцээндээ өргөнөөр оролцохыг урьж байна.

  • Эрэгтэй -35 насны ангилал
  • Эрэгтэй +35 насны ангилал
  • Эмэгтэй нээлттэй ангилал
  • Баг бүрт 5-10 тоглогч

Хугацаа

  • Бүртгэл эхэлсэн

    2025 оны 3 сарын 1

  • Бүртгэл хаагдах

    2025 оны 4 сарын 14

  • Тэмцээн эхлэх

    2025 оны 4 сарын 19-20

Түгээмэл асуултууд

Тэмцээнд бүх насны хүмүүс оролцож болно. Ангилал тус бүрд таарах багууд (эрэгтэй -35, эрэгтэй +35, эмэгтэй) бүртгүүлэх боломжтой. Багт 5-10 тоглогч бүртгүүлж болно.

Баг бүр 200 евро төлнө. Энэ нь тэмцээний зохион байгуулалт, шагнал, зааланд зарцуулагдана.

Тэмцээн нь FIBA-ийн стандарт дүрмээр явагдана. Нэмэлт дүрмийг тэмцээний удирдамжаас харна уу.